Д.Мөнхжаргал
Ажлын албаны сэтгүүлч
Нийгэм
2024.10.01 17:40
792
Пестицидийн асуудлаар зөвлөмж боловсруулах ажлын хэсэг хуралдлаа
 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд байгуулагдсан Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтийн зөвлөл хуралдаж, Пестицидийн асуудлыг хөндөн хэлэлцсэн. Тэгвэл дээрх хуралдаанаас гаргасан зөвлөмжийг боловсруулах ажлын хэсэг өнөөдөр /2024.10.01/ хуралдлаа.

Ажлын хэсгийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, ЕТГ-ын Хүнсний төсөл хөтөлбөрийн албаны дарга В.Мөнгөнсүх, Ургамал Хамгааллын Эрдэм Шинжилгээний Хүрээлэнгийн захирал М.Бямбасүрэн, Хүнсний Аюулгүй Байдлын Үндэсний Лавлагаа Лабораторийн Ерөнхий захирал О.Нандин-Эрдэнэ, АШУҮИС Био-Анагаахын хүрээлэнгийн захирал Ч.Баттогтох нар оролцлоо.

“Хүнсний хувьсгал”-ын дэргэдэх “Эрдэмтдийн зөвлөл”-ийн IV хуралдаанаас гаргасан зөвлөмжийг илүү боловсронгуй болгох чиглэлээр дээрх ажлын хэсэг ажиллаж байна.