Тухайн үед Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр өмнө нь мэдээлэл өгөхдөө “Намайг "Дарханы төмөрлөг"-ийн үйлдвэрийн концессын гэрээг байгуулж, Засгийн газрын тогтоол гаргасан шалтгаанаар яллагдагчаар татсан. Миний хувьд хууль зөрчсөн, гэм буруутай үйлдэл байхгүй. Энэ ажил зөвхөн манай Засгийн газрын үед эхлээгүй. "Дарханы төмөрлөг"-ийн үйлдвэр барьж байгуулах асуудал сүүлийн зургаа, долоон Засгийн газар дамжсан асуудал. Хамгийн анх С.Баяр Ерөнхий сайдын үеэс эхэлж, дараа нь С.Батболдын Засгийн газар, Н.Алтанхуягийн Засгийн газар, Ч.Сайханбилэгийн Засгийн газар, Ж.Эрдэнэбатын Засгийн газар, У.Хүрэлсүхийн Засгийн газар, одоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үед хэрэг үүсгээд явж байна.
Монголд төмөрлөгийн үйлдвэр хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Хэн ч маргах асуудал байхгүй. Монгол төмөрлөгийн үйлдвэртэй болох нь зайлшгүй асуудал. Энэ асуудлыг ярихдаа "Эрдэнэт"-ийн 49 хувь малгайн дор орж ирж байгаа. Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын үед 2016 оны сонгуулийн өмнө болсон асуудал. Миний хувьд Н.Алтанхуягийн Засгийн газарт ажиллаж байгаад ажлаа өгсөн. Тийм учраас "Эрдэнэт"-ийн 49 хувьд ямар нэгэн холбоо байхгүй гэдэг нь аль ч утгаараа ойлгомжтой асуудал юм. Шүүх хурлыг нээлттэй ил тод шүүх нь зүйтэй гэж үзэж байгаа" гэдгийг хэлж байв.