Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.10.03 08:32
1923
Л.Оюун-Эрдэнэ: Та нар яаж ч хуйвалдаад үнэнээс зугтаж чадахгүй
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн цахим хуудсаараа дамжуулан С.Зориг агсны бусдын гарт амиа алдсан хэргийг дурдан ийнхүү нийтэлжээ.
 
Тэрээр" Ардчилсан хувьсгалын удирдагч С.Зоригийн хөшөөний газрыг хүртэл худалдчихсан цаг үе өнгөрчээ.
Шинэ цагийн залуус түүнд хүндэтгэл үзүүлж, талбай дүүрэн цугларчээ.
 
Үзэл санаа, үнэт зүйл, үнэн үргэлж ялдаг. Залуусаа С.Зоригийн хэргийг ахуйн золгүй явдал болгож, түүх өөрчлөхийн төлөө гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлсэн гашуун үнэнээс хэзээ ч битгий тойроорой.
Түүх түүхээрээ үлдэж байж ирээдүй илүү тод байна.
Харин ардчилсан хувьсгалын үзэл санаагаа авлигалаар худалдсан ах нарт хандаж хэлэхэд Та нар яаж ч хуйвалдаад үнэнээс зугтаж чадахгүй.