Н.Мөнхцацрал
Сэтгүүлч
Спорт
2024.10.07 09:49
904
АМЕРИКИЙН ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД МОНГОЛХҮҮГИЙН БАЯСГАЛАН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
АНУ-ын Пенсильван мужийн Манхаям хотод зохион байгуулагдсан "Journeymen world classic" тэмцээнд манай өсвөрийн 5 эмэгтэй тамирчин, 2 дасгалжуулагч, багийн ахлагчийн хамтаар амжилттай оролцоод ирлээ.
Тус тэмцээнд нийт есөн орны 240 гаруй тамирчид өрсөлдсөнөөс 61кг-ын жинд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харъяат БТСГ-ын тамирчин М.Баясгалан хүрэл медаль хүртэж мөн багийн дүнгээр гуравдугаар байрт шалгарсан юм.
МЧБХ-ны зүгээс энэхүү тэмцээнд жил бүр идэвхтэй оролцох зорилго тавин ажиллаж байгаа бөгөөд цаашдаа АНУ, Монгол хоёр улсын хоорондын өсвөрийн тамирчдын туршлага солилцох хөтөлбөрүүд дээр хамтран ажиллах санал солилцлоо.