Д.Мөнхжаргал
Ажлын албаны сэтгүүлч
Байгаль орчин
2024.10.07 13:15
1157
“Хүнсний хувьсгал” ногоон төгөл байгуулагдлаа
 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд бүх нийтээр мод тарих намрын өдрүүд эхэллээ. Бүх нийтээр мод тарих ажилд Хүнс, хөдөө аж ахуйн салбарын мэргэжлийн холбоодын нэгдэл “Хүнсний хувьсгал” ТББ-ын гишүүд ч гар бие оролцож, “Хүнсний хувьсгал” төгөл бий болгохоор эхний ээлжинд 200 гаруй мод тарилаа.

Улаанбаатар хотыг тойрсон 12 мод тарих зориулалт бүхий цэцэрлэгт хүрээлэн байдгаас “Хүнсний хувьсгал” ТББ Хан-Уул дүүргийн Өлзийт хороолол дахь Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн харъяа “Ногоон хэрэм” цэцэрлэгт хүрээлэнд Гацуур, Сарнай, Буйлс, Улаан мод, Шинэс, Өрөл, Хайтан, Барбариа, Голтбор, Нарс, Монос зэрэг нэр төрлийн 200 гаруй модыг тарьж, усаллаа.

Уг арга хэмжээнд “Түмэн шувуут” ХК-ийн хамт олон өөрсдийн бордоогоор дэмжлэг үзүүлж оролцлоо.

Цаашид “Хүнсний хувьсгал” төгөлд мод тарих ажлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм байна. Хүнсний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд дээрх төгөлд мод тарихад нээлттэй гэдгийг “Хүнсний хувьсгал” ТББ-ын удирдлагууд онцолж байлаа.

  • “Хүнсний хувьсгал” ТББ-ын Тэргүүн бөгөөд Удирдах Зөвлөлийн дарга Ч.ДАВААБАЯР
  • “Хүнсний хувьсгал” ТББ-ын Дэд тэргүүн Т.МӨНХТӨР
  • “Хүнсний хувьсгал” ТББ-ын Гүйцэтгэх захирал М.БОЛОД
  • “Хүнсний хувьсгал” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, тэргүүлэгч Г.ЭНХБИЛЭГ
  • “Хүнсний хувьсгал” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Б.МӨНХЗУЛ
  • “Хүнсний хувьсгал” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Э.СҮХБААТАР
  • “Хүнсний хувьсгал” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ц.ТӨГСӨӨ
  • Дэмжигч байгууллага: Сүү ХК-ийн гүйцэтгэх захирал Б.ГАНТУЛГА, Дэд захирал Д.БЯМБАЖАВ
  • Дэмжигч байгууллага: “Түмэн шувуут” ХК-ийн гүйцэтгэх захирал Ж.БОЛД
  • Дэмжигч байгууллага: “Грийн групп”-ын ТУЗ-ийн дарга М.СҮХБААТАР
  • Дэмжигч байгууллага: “Улаанбаатар гурил” ХХК-ийн дэд захирал Э.ЗОЛБОО