Цагдаагийн байгууллагад энэ оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 23 цагийн үед “Хүүхдүүд зодолдоод нэгнийгээ хутгалчихлаа" гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
"Мэдээллийг шалгахад 17-19 настай хоёр хүний нуруу хэсэгт, 15 настай эрэгтэй хүүхэд хутгалж гэмтээсэн дуудлага мэдээллийг бүртгэн, шалгалтын ажиллагааг хийж байна. Урьдчилсан байдлаар хохирогч болон холбогдогч нар билъярд тоглож байгаад маргалдсан байдал тогтоогдсон. Хохирогч эмнэлэгт эмчлэгдэж байгаа бөгөөд биеийн байдал хэвийн гэх мэдээллийг эмнэлгийн байгууллагаас өгсөн" гэж ЦЕГ-аас мэдээллээ.