Д.Мөнхжаргал
Ажлын албаны сэтгүүлч
Нийгэм
2024.10.08 11:33
1173
“Хүнсний хувьсгал” ТББ-ын дэд тэргүүн Т.Мөнхтөр ХХААХҮ-ийн сайдын зөвлөхөөр томилогдлоо
 

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын мэргэжлийн холбоодын нэгдэл “Хүнсний хувьсгал” ТББ-ын Дэд Тэргүүн Т.Мөнхтөр Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын Мал аж ахуй хариуцсан зөвлөхөөр томилогдлоо.

  • Т.Мөнхтөр нь 1992 онд Монгол Улсын Их Сургууль, 1996 онд Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгээр Токиогийн технологийн дээд сургуулийг тус тус төгссөн. Магистр зэрэгтэй Англи, Япон, Орос, Хятад хэлтэй.

Түүний хувьд хүнс, хөдөө аж ахуйн салбарт 10 гаруй жил ажилласан туршлагатай бөгөөд “Хүнсний хувьсгал” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн, тэргүүлэгч, 2024 оны нэгдүгээр сараас “Хүнсний хувьсгал” ТББ-ын гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан дэд тэргүүнээр томилогдсон. Мөн ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөрийн албаны даргаар тус тус ажиллаж байсан туршлагатай.