Б.Нарангоо
Ерөнхий редактор
Сонгууль
2024.10.09 09:11
5118
Кино театрууд саналаа өгсөн иргэдэд үйлчлэх хүсэлт гаргажээ

Ирэх баасан гарагт Нийслэл, сум дүүргийн төлөөлөгчдөө сонгохтой холбоотой бүх нийтийн амралтын өдөр болгон зарласан. Иймээс  олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулахгүй, үйлчлэхгүй байхаар хуульчилсан. Тэгвэл Кино театрын менежментийн холбооноос сонгуулийн өдөр ажиллахгүй байх нь сонгуулийн насанд хүрээгүй хүүхдүүдэд үйлчлэх боломжийг давхар хааж байна. Иймээс кино театрууд сонгуулийн ирцийг дэмжих үүднээс зөвхөн саналаа өгсөн иргэдэд болон хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.