Ардын хувьсгалын 93 жилийн ойн Үндэсний их баяр наадам, Засагт Хан аймаг байгуулагдсаны 456 жил, Говь-Алтай аймаг байгуулагдсаны 91 ойн аймгийн баяр наадмаар хүчит 512 бөх барилдсанаас:
Улсын начин: 5
Аймгийн арслан: 12
Аймгийн заан: 13
Аймгийн харцага: 3
Аймгийн начин: 29
Сумын заан: 95
Сумын харцага: 12
Сумын начин: 35
Залуу бөх: 308 тус тус барилдсан байна.
Ардын хувьсгалын 93 жилийн ойн Үндэсний их баяр наадам, Засагт Хан аймаг байгуулагдсаны 456 жил, Говь-Алтай аймаг байгуулагдсаны 91 ойн аймгийн баяр наадамд шинээр:
Аймгийн арслан цолтон: 2
1. Эрдэнэ сумын харьяат аймгийн начин А.Хосбаяр
2. Дэлгэр сумын харьяат аймгийн начин Ч.Эрдэнэсайхан
Аймгийн харцага цолтон:3
1. Дэлгэр сумын харьяат аймгийн начин Т.Сайханжаргал
2. Бигэр сумын харьяат сумын заан Н.Батсайхан
3. Баян-Уул сумын харьяат сумын заан Ч.Нарандэлгэр
Аймгийн начин цолтон:4
1. Тайшир сумын харьяат сумын заан Г.Жаргалсайхан
2. Тонхил сумын харьяат сумын заан П.Амармэнд
3. Дарви сумын харьяат сумын заан Х.Дарамзагд
4. Хөхморьт сумын харьяат сумын заан Б.Дашдаваа
Нийт 9 цолтон төрлөө.
Шөвгийн дөрөвт:
1. Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат “ Гео Мандал “ ХХК-ний бөх Аймгийн арслан Б.Хишигбаатар
2. Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат “ Хан Тайшир “ дэвжээний бөх Аймгийн заан Д.Буянт
3. Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат аймгийн начин А.Хосбаяр
4. Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат аймгийн начин Ч.Эрдэнэсайхан нар тус тус шөвгөрч үзүүр түрүүнд Аймгийн начин А.Хосбаяр, аймгийн начин Ч.Эрдэнэсайхан нар тунаж Аймгийн начин А.Хосбаяр 9 даван түрүүлж Аймгийн арслан, аймгийн начин Ч.Эрдэнэсайхан үзүүрлэж Аймгийн арслан цол хүртэж наадамчин олноо баярлууллаа.
Энэ жилийн баяр наадамд 512 хүчит бөх барилдсанаараа ихээхэн онцлогтой болж байгаа юм.
Мөн өсвөрийн 32 бөх барилдсанаас:
Шөвгийн дөрөвт:
1. Бугат сумын харьяат Ч.Лхагвасүрэн
2. Шарга сумын харьяат Ч.Бат-Эрдэнэ
3. Төгрөг сумын харьяат Д.Баатархүү
4. Халиун сумын харьяат М.Өгөөдэй нар шөвгөрч Төгрөг сумын харьяат Д.Баатархүү түрүүлж, Бугат сумын харьяат Ч.Лхагвасүрэн үзүүрлэлээ.