Б.Нарангоо
Ерөнхий редактор
Live
2024.10.09 11:05
1608
Д.Энхзул: Ажил олгогч ихэссэн ажлын байр их байгаа ч ажил хайж байгаа нь цөөхөн байна

БГД-ийн Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Энхзулаас ажиллах хүчний талаар тодрууллаа.

-БГД-ийн хэмжээнд эхний гурван сарын байдлаар ажил хайж байгаа, зуучлуулахаар бүртгүүлсэн иргэд хэд байна вэ?

-Дүүргийн хэмжээнд эхний есөн сарын байдлаар ажил хайж байгаа иргэдийн тоо 1130 орчим, эсрэгээрээ ажилгүйдлийн тэтгэмж авж, ажлаас гарч байгаа иргэдийн тоо 1300 орчим байна. Намар жалаас гарч байгаа иргэдийн дийлэнх нь эмэгтэйчүүд байдаг. Эндээс харахад ихэнх нь эмэгтэйчүүд байгаа нь намар хүүхдээ сургууль цэцэрлэгт зөөх шалтгаантайгаар ажлаас гарч байна.

жлын байрны захиалга  хэр их байна?

-Ажил олгогч ихэссэн ажлын байр их байгаа ч ажил хайж байгаа нь цөөхөн. Болж өгвөл орчин үеэ дагаж,  НД төлөхгүйгээр хувиараа бизнес хийх,  онлайн ажил үйлчилгээ хийх чиг хандлагатай байна уу даа гэж харагдаж байна.  Эхний гурван улирлын байдлаар www.ejob.gov.mn программд бүртгүүлж, зуучлуулан ажилд орсон  500-аад иргэн байна.

-Иргэд ямар нөхцөл, цалинтай ажил сонирхож байна, ажил олгогч ямар ажлын байр түлхүү санал болгож байна?

-Иргэд цагийн уян хатан нөхцөлтэй, цалин сайтай ажил сонирхож байна. Мөн хөдөө орон нутагт 14/14 хоногоор явж ажиллах сонирхолтой байна.   Яг ийм санал болгох ажил манайд байдаггүй. Туслах ажилтан, үйлчлэгч, үйлдвэрийн дамжлагын туслах, харуул хамгаалагч, СӨХ-ийн ажилтан хамгийн эрэлттэй ч тэр ажлыг хүмүүс сонирхдоггүй. Иргэдийн хүсч байгаа ажлын байр инженер, нягтлан бодогч гэхчилэн өндөр цалинтай ажил хийхийг хүсч байна.

-Ажлын байрны хувьд дундаж цалин хэдтэй байна вэ, иргэд хэдэн төгрөгийн цалин авахыг хүсч байна?

-Үйлчлэгч 1,2 сая орчим, хөдөө орон нутагт ажиллах ажил 2 сая орчим төгрөгийн цалин санал болгодог. Харин иргэд 2,5-3,5 саяас дээш төгрөгийн цалинтай ажил хайдаг. Үйлчлэгч байсан ч ядаж хоёр саяас дээш цалинтай байвал хийе гэдэг. Гэтэл манайд тийм өндөр цалинтай ажлын байрны захиалга орж ирэхгүй байна.

-Ажил хайж байгаа иргэдийн боловсролын түвшин ямар байна вэ?

-Ажил хайж байгаа иргэд ихэвчлэн бүрэн дунд боловсролтой, ажлаас гарч ажилгүйдлийн тэтгэмж авч байгаа нь дандаа дээд боловсролтой байгаа. Та эргээд ажилд орох уу, ажил хайж байна уу гээд асуухаар өөр газар захиалга өгсөн. Аль эсвэл тэтгэмжээ авж байж хоёр гурван сарын дараа ажил хийнэ гэдэг. Дээд боловсролтой, хөдөлмөрийн насны иргэд ажил  хайж ирэх нь ховор байна.

-Ажил хайж ирсэн иргэд эргээд хэд хоногийн хугацаанд ажлын байртай болж байна?

-Эргэх холбоотой байвал 14-30 хоногийн хугацаанд ажилд оруулах боломжтой. Гэвч бүртгүүлсэн иргэд утсаа авахгүй, утас нь холбогдохгүй гэхчилэн шалтгаанаар удаж байна.