Цагдаагийн байгууллагаас сонгуультай холбоотой гэмт хэрэг зөрчил болон цагийн үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ оны есдүгээр сарын 13-наас аравдугаар сарын 8-ны хооронд 492 гомдол мэдээлэл бүртггэдсэн. Үүүнээс орон нутагт 274, нийслэлд 218 бол 106 нь гэмт хэргийн шинжтэй, 346 нь зөрчлийн шинжтэй байжээ. МАН-144, АН-154, ХҮН-15, бусад нам эвсэл, иргэнээс 179 гомдол мэдээлэл ирүүлсэн байна.
Мөн ИТХ-ын сонгуультай холбогдуулан энэ сарын 10-ны өдрөөс 13-ны өдрийн 9 цаг хүртэл цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах бөгөөд 10, 11, 12-ны өдрүүдэд архи согтууруулах ундаа худалдан борлуулахгүй, сонгуулийн саналын хуудасны зураг авахгүй, авч гарахгүй байх зэрэг хуулийн зохицуулалтыг танилцууллаа.
Мөн "Ховд аймгийн цагдаагийн газарт гэр бүлийн хүчирхийллийн улмаас эрүүлжүүлэх байранд хүргэгдэж ирсэн иргэн амиа алдсан хэргийг шалгаж байна" гэдгийг ЦЕГ-аас мэдээллээ.