Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд автобус шатаж байна гэсэн дуудлагыг 10.08-ны өдрийн 23:30 цагт хүлээн авчээ.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Оросын Холбооны Улсын Улаан-Үүд хотын чиглэлд зорчиж явсан иргэн А-гийн “Hyundai Universe” загварын 45 хүний суудалтай зорчигч тээврийн автобус /18 зорчигчтой/ бүрэн шатаж байсныг 47 минут ажиллаж унтраасан гэдгийг ОБЕГ-аас мэдээллээ