Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2024.10.10 12:34
650
Өвлийн "Монгол хэл бичгийн шалгалт"-ын бүртгэл эхэллээ

2024 оны өвлийн Элсэлтийн Шалгалт(ЭШ) болон Монгол хэл бичгийн шалгалтын цахим бүртгэл өнөөдөр эхэллээ.

Бүртгэл арваннэгдүгээр сарын 10-ныг хүртэл eyesh.eec.mn цахим хуудсаар явагдана. 

Шалгалтад бүртгүүлэхдээ: 

  • - Зөвхөн өөрийн и-мэйл хаяг болон утасны дугаараа ашиглана.
  • - 3х4 хэмжээтэй цээж зургаа файлаар оруулна /Шаардлага хангаагүй зураг оруулсан тохиолдолд БҮТ-өөс зургийг устгах ба устгасан тохиолдолд дахин зөв зургаа оруулна/
  • - Шалгалт өгөх аймаг, хотоо өөрөө сонгоно
  • - Монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээс хоёроос багагүйг сонгож бүртгүүлнэ.
  • - Элсэлтийн шалгалтын нэг хичээлийн төлбөр 5,800 төгрөг байна. /Бүртгэлийн хугацаанд хичээлээ сонгож төлбөрөө төлсөн тохиолдолд бүртгэл баталгаажихыг анхаарна уу/
  • - Хөгжлийн бэрхшээлтэй иргэн шалгалтад бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримт /өргөдөл, хүсэлт, эмчийн магадалгаа, тодорхойлолт/-ыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ.