Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
2024.10.10 13:50
3593
Хүүхдүүд "гэрчгүй гэмт хэрэг" буюу интернэтийн золиос болсоор байна

Цахим орчин эрчтэй хөгжих тусам үүнийг дагасан олон төрлийн гэмт хэргийн гаралт манай улсад өссөөр байна. Цахим залилан, цахим мөрийтэй тоглоом гэж ярьдаг хэдий ч технологи ашиглан үйлдэгдэж буй жендерт суурилсан хүчирхийллийн талаар төдийлөн дурдагдаад байдаггүй.

Тодруулбал, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд жилд 2 мянган хүнд үйлчилгээ үзүүлдэг байна. Харин үүний 50 орчим хувь нь цахим орчин дахь хүчирхийлэлд өртсөн эсвэл технологийн дэмжлэгтэй үйлдэгдсэн хүчирхийлэлд өртсөн байдаг гэдгийг тус төвийн захирал Н.Арвинтариа хэлж байсан юм. 

Жендерт суурилсан хүчирхийлэл онцлог шинжтэй. Маш далд хэлбэрт үйлдэгддэг, үйлдэгдэх тусмаа давтагддаг, давтагдах тусам даамжирч байдаг. Хүчирхийллийн хохирогчийг сэтгэл санаа зэрэгт маш их хор хохирол үзүүлдэг. Харин технологи ашиглах нь улам хор хөнөөлийг нь нэмэгдүүлж байна.

Жишээлбэл саяхан 10 жилийн сурагч жирэмсэн болсон талаарх мэдээг ангийнх нь хүүхдүүд цахим орчин тавьж, задруулснаар тухайн сурагч амиа хорлосон тохиолдол гарсан. Мөн эцэг эхчүүд хүүхдийнхээ зургийг маш их цахим орчинд оруулдаг. Тус зургуудыг нь аваад янз бүрийн (порно) видео хэлбэрт оруулаад эцэг, эхэд чинь үзүүлнэ гэж дарамталдаг тохиолдол гарч байна.

Энэ мэт маш олон төрлийн хүчирхийллийн арга хэлбэрүүд бий болсон байна. Гэтэл манай улсад хууль эрх зүйн орчин дутмаг байна. 

Тиймээс технологийн дэмжлэгтэйгээр үйлдэгдэж байгаа хүчирхийллийн төрөл хэлбэрүүдийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль, Зөрчлийн хууль, Эрүүгийн хууль зэрэг рүү оруулж өгөх зайлшгүй шаардлагатай байна. 

Шууд дамжуулалт: