Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.10.10 14:36
2048
П.Цэцгээ: Бага тунтай эмийг жоргүйгээр авдаг зохицуулалт хэвээрээ

Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Тус хуулийн нэг заалт бол өвчин намдаах эмийг заавал эмчийн жороор олгох зохицуулалт орсон талаар мэдээлсэн. 

Энэ талаар Эмийн аулгүй байдлын тандалт судалгааны газрын дарга П.Цэцгээс тодрууллаа.

Тэрээр" Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Тухайн хуульд маш олон зарчмын өөрчлөлтүүд орсон. Жороор олгохтой холбоотой шинэ зохицуулалт бол ороогүй. Энэ хуулийг дагаж гарсан зөрчлийн тухай хууль дээр санкц нь нэлээн их нэмэгдсэн. Монгол Улсын хувьд бүртгэлтэй 4200 эм эмийн бүртгэлд байна. Үүний 1800 орчим нь жоргүй олгодог, эдгээр эмүүдээ иргэд чөлөөтэй өөрсдөө эм зүйчтэйгээ зөвлөлдөөд авч болно. 

Жороор олгох, жоргүй олгох нөхцөл хэвээрээ байгаа. Манай улсын хувьд 60 орчим ибупрофен агуулсан эм байдаг. Түүний 6 нь үйлдвэрлэгчээс жортой олгоно гэж ирдэг. Улмаар хүний эмийн зөвлөлөөс олгох нөхцөлийг нь жортой гэж тогтоосон байгаа. Бусад бага тунтайг нь жоргүй олгох нөхцөл байгаа. Бага тунтай парацетамол зэргийг жоргүй олгодог байсан нь хэвээрээ. 

Жороор олгодог эмийг эмчийн жоргүйгээр худалдаалсан бол өмнө нь 50 мянган төгрөгөөр торгодог байсан бол одоо 500 мянган төгрөгөөр торгох хуулийн санкцтай болсон. 

Тунгаасаа шалтгаалаад жоргүйгээр авч болох эмийг эмийн санчтайгаа зөвлөлдөөд авч болно" гэв. 

Дэлгэрэнгүй үзэх: