Америкийн агаарын тээвэрлэгч United Airlines компани Улаанбаатарын чиглэлд улирлын чанартай нислэг нээх болсноо зарлалаа.
Чикаго хотод төвтэй тус компани 2025 оны тавдугаар сараас олон улсын найман шинэ чиглэлийг нээхээр болсны нэг нь Улаанбаатар гэдгийг онцлов.
Ингэхдээ 2025 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тус компанийн Boeing 737-800 агаарын хөлөг Японы нийслэл Токиогоос Улаанбаатарын чиглэлд долоо хоногт гурван удаа нислэг үйлдэх юм байна.