Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Улс төрийн нам
2024.10.11 11:27
734
Д.Амарбаясгалан: Иргэд өөрсдийг нь төлөөлөн ажиллах төлөөлөгчөө сонгохдоо идэвхтэй оролцоно гэж итгэж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан саналаа өглөө.
 
Тэрээр" Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуульд саналаа өглөө.
2024 оны УИХ-ын ээлжит сонгууль анх удаа бүсчилсэн тойргоор явагдаж, бүсчилсэн хөгжлийг хэрэгжүүлэхээр УИХ, Засгийн газар ажиллаж байна. Энэ ажлынхаа үр дүнг бий болгоход орон нутгийн сонгууль чухал.
 
Улс орны хөгжлийн бодлого УИХ, ЗГ-ын түвшинд яригддаг бол аймаг, орон нутаг, хот, дүүргийн хөгжлийн бодлого ИТХ-аар дамжуулан хэрэгждэг. Тиймээс иргэд өөрсдийг нь төлөөлөн ажиллах төлөөлөгчөө сонгохдоо идэвхтэй оролцоно гэж итгэж байна" гэв.