Н.Мөнхцацрал
Сэтгүүлч
Ерөнхийлөгч
2024.10.12 09:05
4115
Туркменистан Улсын хивс, нэхмэлийн үйлдвэр болон аж үйлдвэрийн бүстэй танилцлаа


Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Туркменистан Улсад хийж буй төрийн айлчлалын бизнес зочдын багт 50 гаруй үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдийн төлөөлөл багтсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал Г.Өлзийсайхан, МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн нараар ахлуулсан бизнес төлөөлөл Туркмен үндэсний хивсний музей, Ашхабадын нэхмэлийн үйлдвэр болон Туркменистаны аж үйлдвэрийн бүстэй танилцлаа.







Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улс Төв Азийн улс орнууд, түүний дотор Туркменистан Улстай харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээ илэрхийлсэн.