Хээрийн түймэр: Дорнод аймгийн Баяндун сумын Түргэн багийн “Дунгийн-Улаан замын булаг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 240 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 45 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 10.11-ний өдрийн 15:01 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар анги, Эрэн хайх, аврах анги, Баяндун сумын Мэргэжлийн анги, Уул уурхай, Дашбалбар сумын Мэргэжлийн анги, Сэргэлэн сумын Мэргэжлийн анги, Гурванзагал сумын Мэргэжлийн анги, Баян-Уул сумын Мэргэжлийн ангийн тус тус алба хаагчид хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймрийн урт нь 50 км, өргөн 15 км орчим байна.