Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.10.14 09:18
955
Говь-Алтай аймагт 9 настай эмэгтэй хүүхэд сураггүй алга болжээ


Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Сутайхайрхан багт 10.13-ны өдрийн 18:00 цагийн орчимд бага насны хүүхэд гэрээсээ гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг 10.14-ний өдрийн 00:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн газар, сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид, ар гэрийнхэн А /9 настай, эмэгтэй/-г 10:13-ны өдрийн 17:30 цагт эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж байна.