Говь-Алтай аймагт сонгуулиа өгөөд Улаанбаатар хот руу буцаж явсан оюутнууд зам тээврийн осолд өртөж амиа алдсан талаарх мэдээллийг бид өмнө нь мэдээлсэн. Уг асуудлаар цагдаагийн байгууллагаас тодрууллаа.
ЦЕГ: Цагдаагийн байгууллагад энэ оны 10 дугаар сарын 13-ны өдөр 14 цаг 50 минутад “Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарч 2 хүн нас барсан” гэх харамсалтай дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага мэдээллийн дагуу аймгийн цагдаагийн газрын шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт очиж хойшлуулашгүй ажиллагааг явуулахад Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян-Өндөр багийн нутагт “Toyota sai” маркын авто машин замын зорчих хэсгийн баруун талруу гарч осолдсоны улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан нийт 5 иргэнээс 2 иргэн нас барж, 2 иргэн гэмтэж, эмнэлгийн тусламж авсан нөхцөл байдал тогтоогдоод байна" гэлээ.