Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Хууль эрх зүй
2024.10.14 11:33
1976
Насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлсэн "Д"-д шүүхээс 14 жилийн хорих ял оноожээ
Цахим орчинд мэдээлсэн нийтлэлийн хохирогч болох “Н” нь бэлгийн хүчирхийлэлд өртөж хохирсон гэх эрүүгийн хэрэгт цагдаагийн байгууллага 2022 оноос эхлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.
Шалгалтаар яллагдагч “Д”-д холбогдох хэргийг бүрэн тогтоож, энэ оны 07 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд шилжүүлэх саналтай Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт хүргүүлсэн байна. Ингээд яллагдагч “Д”-д Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 14 жилийн хорих ял оноожээ.
Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч “Н”-г сэтгэл заслын болон нийгмийн халамж, хүүхэд хамгааллын бүхий л үйлчилгээнд холбон зуучилсан гэж ЦЕГ-аас мэдээллээ.