ХҮН намаас ИТХ-ын сонгуультай холбогдуулан мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Б.Найдалаа: “Монгол Улсад сонгууль нэг л болохгүй байна. Сонгуулийн Ерөнхий хороо сонгууль дээр ажиллаж чадахгүй байна. Энэ сонгуулийг бид хүлээн зөвшөөрөхгүй. Бид ажлын хэсэг байгуулан сонгуулийн тогтолцоог өөрчлөх ажлыг хийх болно.
Сонгуулийн Ерөнхий хорооны санал өгөх байрны хаяг нь улаан байдаг. Энэнээс эхлээд аль нэг намын өнгө, бэлгэдлийг оруулахгүй байх хуулийн заалт оруулна. Бид хамтарсан ЗГ-т орсноороо ялагдал хүлээгээгүй. Бид хариуцлага алдсан гэж үзэхгүй байгаа" гэв
Нийслэлийн ХҮН намын дарга Э.Золзаяа: "Сонгуулиар мөнгө тараалт маш их байлаа. Баримтжуулаад гомдлоо гаргаад ирсэн ч тогтолцоог ялж чадсангүй. Залуучуудын маань тухайд хамтарсан ЗГ-т орсон нь ялагдал хүлээх шалтгаануудын нэг гэж бодож байгаа."