Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.10.14 12:08
2178
Хараагүй иргэдийн "сонгох эрх" хангагдаагүй гэв

Дэлхийн цагаан таягтны эрхийг хамгаалах өдрийг угтаж Монголын хараагүйчүүдийн Үндэсний холбоо харааны бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудлаар мэдээлэл хийлээ.

 Монголын хараагүйчүүдийн Үндэсний холбоо "Монгол Улсад 10 мянга орчим хараагүй иргэд байдаг гэсэн судалгаа бий. Үүний 4 мянга орчим нь Улаанбаатар хотод амьдардаг. Үндсэн хуулиар олгогдсон эрхийн дагуу насанд хүрсэн хүн болгон сонгуульд оролцох эрхтэй байдаг. 2024 оны УИХ болон орон нутгийн сонгуулиар харааны бэрхшээлтэй иргэд өөрсдийнхөө үндсэн хуулиар олгогдсон эрхийн дагуу сонгох эрхээ эдэлж чадсангүй. 

Бид СЕХ-той хамтарч харааны бэрхшээлтэй иргэдийг бие даан сонгуулиа өгөх эрхийг хангахын төлөө брайль саналын хуудсыг хэвлэн гаргаж сонгууль өгөх бололцоог нь бүрдүүлэн ажиллаж ирсэн. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай хуулиар баталгаажиж 2103 оноос хойш бид 11 жилийн хугацаанд бүх төрлийн сонгуульд оролцож ирсэн байна. 

Харамсалтай нь 2024 оны УИХ-ын сонгууль болон орон нутгийн сонгуулиар эрх маань хязгаарлагдлаа. Учир нь брайль саналын хуудас хүртээмжгүй, сонгуулийн хэсгийн ажилтнаас брайль үсэгтэй саналын хуудсаа аваад тэмтэрч унших боломжгүй, шоглоом нь харааны бэрхшээлтэй хүнд 100 хувь хүртээмжгүй саналын хуудас байсан. 

2024 оны УИХ-ын сонгуулийн дараагаар бид харааны бэрхшээлтэй иргэдийн саналыг аваад 7-р сард СЕХ-нд гомдол гаргасан боловч орон нутгийн сонгуулиар бидний эрхийг хангасангүй" гэв. 

Шууд дамжуулалт үзэх: