Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.10.14 12:31
1351
Б.Чойжилсүрэн: Хэт хүйтэрчихгүй л юм бол өвлийг даваад гарчих байх

Эрчим хүчний үнэ нэмэх эсэх асуудлаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс тодрууллаа. 

Тэрээр" Эрчим хүчний үнэ тодорхой хувиар нэмэгдэх байх, судалаа хийж байгаа. Эрчим хүчний тухай хуулиар эрчим хүчний зохицуулах хороо бусдаас үл хамааран бие дааж энэ асуудлыг шийддэг хуулийн зохицуулалттай. Эрчим хүчний салбар төлбөрийн өрөнд орсон, өөрөөр хэлбэл 1 төгрөгөөр үйлдвэрлэсэн дулааны эрчим хүчээ 40 мөнгөөр л борлуулж байна шүү дээ. Өнөөдрийн байдлаар эрчим хүчний сайдаар зорилтот түвшин батлуулдаг 27 төрийн өмчит компани байна. Эдгээр компаниуд дээр 530 тэрбумын богино хугацаат өр төлбөр, 1,8 их наяд төгрөгийн урт хугацаат өртэй байна. 

Оюу толгой компани 20 сая доллар гаргаж БНХАУ-аас 80MB цахилгаан импортолоно.  

Өвөлжилтийн бэлтгэл 86 хувьтай явж байгаа.

Төсвийн тодотголоор 131 тэрбум төгрөгийн татаас эрчим хүчний салбарт нэмж авч байж өвөлжилтийн бэлтгэлийн санхүүжилтийг хийсэн. 

Хэт хүйтэрчихгүй л юм бол өвлийг даваад гарчих байх гэж бодож байгаа. Цахилгаан эрчим хүчний тухайд их төвөгтэй байна. Үнэ нэмэхийг үгүйсгэхгүй" гэв.

Шууд дамжуулалт үзэх: