Н.Мөнхцацрал
Сэтгүүлч
Ерөнхийлөгч
2024.10.14 15:24
4196
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар Гаалийн Ерөнхий Газрын Төв Лабораторид ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр нар Гаалийн Ерөнхий газрын Төв Лабораторид ажиллалаа. Монгол Улсын хилээр нэвтрүүлж буй жимс, жимсгэнэ хүнсний ногоонд пестицидийн үлдэгдлийг хэрхэн тодорхойлж, хяналт ямар байгаа талаар тодрууллаа.

Гаалийн Ерөнхий газрын Төв лаборатори нь Монгол Улсын хилээр нэвтрүүлж буй бараанаас дээж авч магадлан шинжилгээ хийдэг бөгөөд 16 нэр төрлийн Пестицидийн чанарын үзүүлэлтийг хэмжиж буйгаа танилцууллаа.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаалчилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний гол зорилго нь хүнсний хангамжаас гадна хүнсний аюулгүй байдалд анхаарч Монгол Улсад хэрэглэж буй пестицидийн асуудлаар “Хүнсний хувьсгал”-ын дэргэдэх Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтдийн зөвлөл хуралдаж, зөвлөмж боловсруулсан. Дээрх зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд Пестицидийн асуудлаар салбар бүрийн төлөөллийг багтаасан зөвлөлдөх хэлэлцүүлгийг 2024.10.22-нд зохион байгуулна.