Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд Ардчилсан нам үнэмлэхүй ялалт байгуулаагүй асуудлын хүрээнд УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугаас байр суурийг нь тодрууллаа.
Тэрээр" Ардчилсан нам хамтарсан ЗГ-Т орсноороо ялагдал хүлээсэн юм биш. Ялагдлын маш тодорхой шалтгаан байгаа. Нэр дэвшигч нар өөрсдөө иргэдээс санал авах хэмжээний л байх ёстой. Нийслэл дээр хэний нэрээр сонгуульд орсныг та нар бүгд харсан.
Манай намынхан ялагдал дээрээ зөв дүгнэлт хийхгүй гаднаас буруу хайгаад байна. Ирц дээр ажлаад, сонгуулийг 5 дахь өдөр зохион байгуулснаар ялагдаж байгаа бол бид нарын л асуудал шүү дээ.
Бид нар нэг өдрийн пян даахгүй хэмжээний л нэр хүндтэй байна" гэв.
Шууд дамжуулалт үзэх: