Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.10.14 17:35
4089
Ж.Чинбүрэн: Эмийн жортой холбоотой зохицуулалт яг хэвээр байгаа

Олон нийтийн цахим хуудаст эмийн сангаас жоргүй олгодог эм, зүү, тариур зэргийг заавал жор нэхэж, зарахгүй байна гэх мэдээлэл гарсан. 

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээс тодрууллаа" 

Бүх төрлийн өвчин намдаах эм, зүү, тариурыг жороор олгодог болсон гэх мэдээлэл гарсан. Үүн дээр та үнэн бодитой мэдээлэл өгөөч? 

Ж.Чинбүрэн" Иргэдийн бухимдаад буй жортой олгох, жоргүй олгох, тусгай жороор олгох гэдэг асуудал бол хуучин мөрдөгдөж байсан хуультайгаа ижил хэмжээнд байгаа. Өөрөөр хэлбэл нэг ч үг үсгийн өөрчлөлт ороогүй. 14 жилийн өмнөх жортой холбоотой зохицуулалт яг хэвээр байгаа. Иргэдийн зүгээс жортой олгох эмийн нэрийг хуулиар баталдаг юм шиг ойлголттой байх шиг байна. Эмийн сангууд журмаа барьж эхэлдэг болсонтой холбоотойгоор хамаагүй эм олгохгүй болчхоод байна. 

Ерөнхийдөө хуулиа баримталдаг л болж эхэлж байна гэсэн үг. Эмийг хүнс шиг хэрэглэнэ гэдэг аюултай шүү дээ. Тэр тусмаа тариур, зүү, дуслыг иргэн өөрөө аваад гэрээрээ хэрэглэж болохгүй. 

ДОХ-ын халдвар, элэгний архаг үрэвслийн халдварын өвчлөлийг бууруулах гээд байхад ийм ноцтой үйлдэл хийж болохгүй. Жортой эмийн жагсаалт яаж бүрддэг гэдгийг иргэд мэдэхгүй байж магадгүй.

Үүнийг хүний эмийн зөвлөл шийдвэрлэнэ, үйлдвэрлэгч байгууллага нь энэ эм заавал эмчийн жороор олгогдоно гэж заасан л бол түүнийг жортой олгож болно, болохгүй гэж шийддэг.

Эмчлэх эрхтэй байгаа олон эмч нар цахимаар жор олгодог болох хэрэгтэй. Ууж байгаа эмээ үр дүнтэй байгаа юу? гэдэг дээр эмчтэйгээ зөвлөлдөж хянамгай ханддаг байх хэрэгтэй" гэлээ. 

Дэлгэрэнгүй үзэх: