Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Ярилцлага
2024.10.15 09:34
5191
Б.Одбаяр: Өмнөх жилүүдэд 11-20 км зам засдаг байсан бол энэ жил 162.3 км зам зассан

Одоогийн байдлаар нийт 52 байршилд зам засвар, шинэчлэлтийн ажил хийгдэж дууссан. Харин өнөөдрийн байдлаар 4 байршилд зам засварын ажил хийгдэж байна.

Тиймээс зам засвар шинэчлэлтийн ажилтай холбогдуулан Нийслэлийн замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяраас тодрууллаа.

-Өнөөдрийн байдлаар нийт хэдэн байршилд зам засвар шинэчлэлтийн ажил хийгдэж байгаа вэ. Мөн хэдэн байршлын зам засварын ажил дууссан байгаа вэ?

- Нийслэлийн хувьд улсын төсөв, нийслэлийн төсөв, үнэт цаасны төсөв гээд гурван эх үүсвэрээс нийлээд 87 байршилд авто зам, арчлалтын ажил хийгдэж байгаа. Үүнээс 52 дахь байршилд зам засварын ажил явагдаж байна.

Өнөөдөр орой үндсэн хуулийн гудамж буюу баруун дөрвөн замаас урагшаа нарны гүүр хүртэлх авто замын шинэчлэлтийн ажил эхэлнэ. Мөн нарны замаас 10-р хорооллын уулзвар хүртэл авто замыг хэсэгчилж хаана.

-Зам засварын ажлыг хурдан шуурхай хийж байгаад зарим иргэдийн хувьд шүүмжлэлтэй хандаж байна. Магадгүй чанар муутай зам тавьж байна гэх хардлага нийгэмд төрүүлж байна. Энэ тал дээр та тайлбар өгвөл

-Бэлтгэл ажлаа хангахын тулд 21-ээс сарын хугацаа шаардлагатай. Гэхдээ бид иргэдэд саад учруулахгүй байдлаар 23 цагаас өглөөний 06 цагийн хооронд зам засварын ажил хийж, өдрийн цагаар замын ажил хийгдэхгүй гэдэг байдлаар явж байгаа. Шөнийн цагаар бид нөхөөсөө авна, сууриа хүчитгэх зэрэг маш олон ажил явагддаг. Энэ олон ажлыг шөнөдөө хийхээр иргэд хурдан зам засаж байна гэж байна. Бид зам хаах үедээ нэг юм уу хоёр өдрөөр аль болох богино хугацаанд хааж байгаа. Иргэдэд хамгийн бага хүндрэл чирэгдэл учруулах байдлаар явж байгаа.

-Хүйтэрч байгаа болохоор зам засварын дуусаагүй байгаа ажлууд хийгдэхэд хүндрэл гарч байгаа юу

-Хүндрэл гарч байгаа. Ялангуяа асфальт завод дээр маш их эвдрэл гарч байна. Нийслэлд зургаан байснаас хоёр нь эвдэрсэн. Тиймээс 1-2 долоо хоногийн дотор зам засварын ажил хийгдээд дуусна.

-Энэ жилийн хувьд өмнө нь хийгдэж байгаагүй маш том бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа гэж яригдаж байна. Нийт төсвийн талаар мэдээлэл өгвөл

-Өмнө жилүүдэд нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтаар л зам засварын ажил хийгддэг байсан. Улсын төсөв 2020 онд орж ирж байсан. Гэтэл энэ жил бид үнэт цаасны хөрөнгө оруулалтаар бонд босгоод 65 байршил нэмэгдэж орж ирсэн. Өмнөх жилүүд ойролцоогоор 11-20 км замыг л засдаг байсан. 2011 онд хамгийн их буюу 27 км авто замыг шинэчилж байсан. Харин энэ жил 162.3 км авто зам буюу ойролцоогоор 10 дахин их зам шинэчилсэн.

-Татвар, торгуулийн мөнгөөр мөнгөөр замаа засаж болдоггүй юм уу гэх шүүмжлэл байдаг. Заавал бонд босгож өр тавих шаардлага байдаг уу. Татварын мөнгө хаашаа ордог вэ гэж иргэдийн зүгээс их асуудаг

-Нийслэлийн замын сан гэж байдаг. Монгол улсын замын сан, Нийслэлийн замын сан гэж байдаг. Нийслэлийн замын санд авто зам ашигласны хураамж гэж 14 тэрбум төгрөг төвлөрдөг. Сүүлд 20 тэрбум төгрөг болсон. Мөн төлбөр авах цэгүүд дээр иргэдээс 1000 төгрөг авдаг. Торгууль зэрэг нийлээд 60 орчим тэрбум төгрөг хуримтлагддаг байсан. Авто замын тухай хууль дээр байдаг нийслэлийн замын сангийн хөрөнгө бол зөвхөн зам засвар арчлалтад зориулж зарцуулагдана гэж хууль дээрээ байгаа. Давс, бодис авна. Ус зайлуулах хоолой цэвэрлэнэ. Нөхөн солино, гагнаасаа хийнэ. Ээлжит засварууд хийгдсэн. Маш олон ажлууд энэ хөрөнгөөр хийгддэг учир яг хуваарилагдахаар 17-20 ажил дээр л хуваарилагддаг. Үлдэгдэл санхүүжилт арчлалт руу явдаг учраас урсгал зардалд маш их мөнгө зарцуулаад байсан. Одоо бид шинэчилсэн болохоор урсгал зардал дээр арай бага хөрөнгө зарцуулна. 

Шууд дамжуулалт: