Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2024.10.15 10:41
1709
"Хаан банк" ХК-ийн Ногоон бонд хөтөлбөрийн хүрээнд ам.долларын бондын анхдагч зах зээлийн арилжаа өнөөдөр эхэлнэ

"Хаан Банк" ХК нь Монголын хөрөнгийн зах зээлд анхны ногоон бондын бүтээгдэхүүнийг санал болгон “Ногоон бондын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа бөгөөд андеррайтераар "БиДиСЕК ҮЦК" ХК ажиллаж байна.

Уг хөтөлбөрийн хүрээнд төгрөг болон ам.долларын бондыг үе шаттайгаар санал болгож буй бөгөөд I үе шат болох төгрөгийн бондыг 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 16 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатайгаар олон нийтэд санал болгож амжилттай татан төвлөрүүлсэн.

Хөтөлбөрийн хоёр дахь үе шат болох ам.долларын бондыг тогтвортой хөгжлийг дэмжих зорилго бүхий олон улсын стратегийн хөрөнгө оруулагчид болох Европын Сэргээн Босголт ба Хөгжлийн Банк, Азийн Хөгжлийн банкнуудад санал болгож байгаа ба 2024 оны 10 сарын 15-ны өдөр 10:00 цагт анхдагч зах зээлийн арилжааг зохион байгуулна.Хөрөнгө оруулагчийн ирүүлсэн захиалгыг цаг хугацааны дарааллаар бүртгэн, захиалгын сан бүрдсэн тохиолдолд захиалга хүлээн авах ажиллагаа дуусгавар болно.

"ХААН Банк" ХК нэг бүр нь 100 ам.долларын нэрлэсэн үнэ бүхий, 3 жилийн хугацаатай, compounded SOFR хүү¹+3.40%, 250,000 ширхэг бондыг санал болгож 25,000,000 ам.долларыг татан төвлөрүүлнэ. Үндсэн төлбөрийг хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлсэн эхний өдрөөс хойш 18 дахь сараас эхлэн хагас жил тутам 4 тэнцүү хуваан нөхцөлтэй байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 7555-1919

Бондын дэлгэрэнгүй танилцуулга: https://www.khanbank.com/personal/product/detail/green-bond/

Онлайнаар захиалга өгөх: https://dbx.bdsec.mn/

Онлайнаар данс нээх бол: https://dbx.bdsec.mn/mn/create/acc

Веб хуудас: https://bdsec.mn/

#БИДИСЕК ТАНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХӨТӨЧ

Аплейкшн татах:

Android: https://play.google.com/store/apps/details...

iOS: https://apps.apple.com/us/app/bdsec-jsc/id1538110996

KHAN BANK