Д.Мөнхжаргал
Ажлын албаны сэтгүүлч
Нийгэм
2024.10.15 12:14
569
Пестицидийн зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг хуралдлаа
 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд байгуулагдсан Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтийн зөвлөлөөс Пестицидийн асуудлаар зөвлөмж гаргасан. Тэгвэл дээрх зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг дөрөв дэх удаагаа хуралдлаа. Ажлын хэсгийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, ЕТГ-ын Хүнсний төсөл хөтөлбөрийн алба, ХХААХҮЯ, ЭМЯ, БОУАӨЯ, ЭЗХЯ, Боловсролын яам, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн, Хүнсний Аюулгүй Байдлын Үндэсний Лавлагаа Лаборатори, АШУҮИС Био-Анагаахын хүрээлэн, ШУТИС, МУИС, Гаалийн Ерөнхий газрын гаалийн төв лаборатори зэрэг байгууллагуудыг хамруулж өргөтгөсөн хэлбэрээр зохион байгуулав.

“Хүнсний хувьсгал”-ын дэргэдэх “Эрдэмтдийн зөвлөл”-ийн IV хуралдаанаас гаргасан зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг дөрөв дэх удаагаа хуралдаж байна.

Ажлын хэсгийн өнөөдрийн хуралдаанаар Пестицидийн зөвлөмжийг эцэслэн баталж, 2024 оны аравдугаар сарын 22-ны өдөр “Хүнсний аюулгүй байдал ба Пестицид-2024” зөвлөлдөх хэлэлцүүлгээр танилцуулна. Мөн Монгол Улсын пестицидийн хэрэглээ, өнөөгийн байдал ба цаашдын чиг хандлага сэдвээр салбар, салбарын эрдэмтэд зөвлөлдөж, гарц шийдлээ хэлэлцэнэ.