Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2024.10.15 15:12
296
С.Бямбацогт: Баахан хууль, журам баталсан ч хоорондоо уялдахгүй байгааг шийдэх хэрэгтэй

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа. Тус хуралдааны үеэр Хөгжлийн бодлого төлөвлөлтийн асуудлыг хэлэлцлээ. 

С.Бямбацогт УИХ-ын гишүүн: Олон зорилт хөтөлбөрүүд одоо хүртэл батлагдаагүй байгаа. Гэвч хажуугаар нь төрийн бодлогын бичиг баримт баталж байна. Энэ нь өөрөө Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулиа зөрчиж байна. Үүнийг цэгцлэх ажлын хэсэг байгуулж, энэ асуудлаа ярих хэрэгтэй. Үгүй бол баахан хууль, журамтай тэр нь хоорондоо ямар ч уялдаагүй. Ийм болсон гэж яриад байгаа ч шийдэх оролдлого хийхгүй байна. 

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль баталж байх үед бид УИХ-ын тогтоол гаргасан. Тус тогтоол дотор хүчингүй болгох хуулиудыг хүчингүй болгож, хоорондоо уялдаа холбоогүй хуулиудыг хооронд нь уялдаатай болгое гэж тогтоол баталсан. Гэтэл огт хэрэгжихгүй байна. 

Тийм учраас ажлын хэсэг байгуулж, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг хэрэгжүүлж, хууль хоорондын давхцлыг арилгах хэрэгтэй. Хамгийн эхэнд бодлогоо цэгцлэх нь зөв байх. 

Шууд дамжуулалт: