Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2024.10.15 16:00
616
Өрсөлдөөнд өвдөг шороодсон Ардчилсан намын буруутан хэн бэ?

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд МАН-аас 40, Ардчилсан намаас 5 төлөөлөгч сонгогдож хуралдаанаа эхэллээ.

Өрсөлдөөнд өвдөг шороодож, ялагдал хүлээсэн Ардчилсан нам сандал суудлынхаа учрыг ололцолгүй өвөр түрүү рүүгээ жийлцсээр байна.

Хотын дарга асан Э.Бат-Үүл өөрийн X хаягтаа би нийслэлийн Ардчилсан намын дарга болъё хэмээн жиргэсэн бол УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Би энэ удаагийн НИТХ-ын сонгуульд намаа ахалж орох хүсэлтээ Т.Батцогтод тавьсан. Манай намынхан алдааг гаднаас хайх биш өөрсдөөсөө хайх хэрэгтэй” гэв.

Түүний хариуд нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт “Ч.Лодойсамбуу НИТХ-ын сонгуулийн өмнө би намын дарга больё гээд надтай уулзсан. Гэхдээ хэн нэгэнд май гээд өгчихдөг албан тушаал биш. Мэдээж ялагдал хүлээсэн учир намын даргын ажлаа хүлээлгэж өгнө гэв.

Дотроо эвлэлдэж чадаагүй Ардчилсан нам Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд 5 суудал авсны буруутан хэн бэ?