Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр нар МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн, МҮХАҮТ-ын дэд захирал Ц.Магнайбаатар нартай албан уулзалт хийлээ. Уулзалтаар хүнс болон хөдөө аж ахуйн гаралтай бараа, бүтээгдэхүүний экспортын асуудлаар харилцан санал солилцов.
Тодруулбал:
- Хүнсний бүтээгдэхүүний экспорт
- Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспорт
- Экспортын татвар зэрэг хэд хэдэн асуудлаар хэлэлцлээ.