Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2024.10.15 17:25
3129
Хан-Уул дүүргийн засаг даргаар Б.Цэрэн улиран томилогдохоор яригдаж байна

НИТХ-ын сонгууль дууссан эдгээр өдрүүдэд дүүргүүдийн дараагийн засаг дарга хэн байх вэ гэдэг асуудал анхаарлын төвд байгаа юм. Тэгвэл Хан-Уул дүүргийн дараагийн засаг даргаар Б.Цэрэн улиран томилогдохоор яригдаж байна.

2024 оны УИХ-ын сонгуулиар нийслэлийн дөрвөн дүүргийн засаг дарга нэр дэвшиж, ялалт байгуулсан. Үүний нэг нь Хан-Уул дүүргийн засаг дарга Ж.Алдаржавхлан байв. Ингээд засаг даргын үүрэгт ажлыг түүний орлогч Б.Цэрэн үргэлжлүүлэн авсан юм.

Б.Цэрэнгийн орлого 2019 онд 95 сая, гэр бүлийн орлого 30 сая байсан бол 2020 онд Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч болсны дараа түүний орлого 112 сая, гэр бүлийн орлого нь 48 сая болж нэмэгджээ. Харин өнгөрсөн онд өөрийн орлого 95 сая болсон бол гэр бүлийн орлого нь 215 сая болж 4 дахин нэмэгджээ.

Б.Цэрэнгийн хувьд:

- 1992-1999 онд МХБ-ийн харьяа “Мэргэн санаа” брокер, дилерийн компанид туслах ажилтан, дилер, Гүйцэтгэх захирал

- 1999 – 2002 онд “Сүү” ХК-ийн Гүйцэтгэх захирал

- 2003 – 2005 онд “Улаанбаатар сүү” ХХК-ийн Захирал

- 2007 – 2008 онд “Номин холдинг” ХХК-д салбарын эрхлэгч

- 2009 онд “Сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчийн төв” ТББ-ийн Тэргүүн

- 2010 – 2011 онд “Энко трейд” ХХК-д бизнесийн зөвлөх

- 2013 онд ХУД-ийн МАН-ын хорооны Дэд дарга

- 2014 онд Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн

- 2014 онд “Монголын хэрэглэгчийн эрх, боловсролын холбоо” ТББ-ын тэргүүн

- 2016 оноос одоог хүртэл Хан-Уул дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч

- 2016 – 2020 онд Нийслэлийн Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга

- 2020-2024 онд Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч

- 2024– оноос Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргаар ажиллаж байжээ.