Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2024.10.15 18:06
4123
Баянзүрх дүүргийн Засаг даргаар Г.Жаргалсайхан улиран томилогдохоор яригдаж байна

НИТХ-ын сонгууль дууссан эдгээр өдрүүдэд дүүргүүдийн дараагийн засаг дарга хэн байх вэ гэдэг асуудал анхаарлын төвд байгаа юм. Тэгвэл Баянзүрх дүүргийн дараагийн засаг даргаар Г.Жаргалсайхан улиран томилогдохоор яригдаж байна.

2024 оны УИХ-ын сонгуулиар Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх өрсөлдөж өвдөг шороодсон. Тиймээс улс төрийн хариуцлага хүлээж ажлаа өгч байна хэмээн өөрийн цахим хуудаснаа мэдээлсэн. Харин түүний халааг засаг даргын орлогч Г.Жаргалсайхан авсан билээ.

Түүний хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэе.

Г.Жаргалсайхан 2020 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч болох үедээ 48 сая төгрөгийн орлоготой байсан бол 2023 онд 25 сая болж буурчээ.

Өнгөрсөн онд авлигатай тэмцэх газарт мэдүүлснээр 160 сая төгрөгийн үнэлгээ бүхий орон сууц, 16 сая төгрөгийн үнэлгээ бүхий соната 7 маркийн авто машин,143 сая төгрөгийн үнэлгээ бүхий 26 адуу, 41 үхэр, 33 сая төгрөгийн үнэт эдлэлтэй.100 сая төгрөгийн зээл, 350 сая төгрөгийн авлагатай байна.