Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2024.10.16 10:38
2998
СХД-ийн засаг даргаар Б.Хуягбаатар, Д.Ундармаа нар яригдаж байна

НИТХ-ын сонгууль дууссан эдгээр өдрүүдэд дүүргүүдийн дараагийн засаг дарга хэн байх вэ гэдэг асуудал анхаарлын төвд байгаа юм. Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн дараагийн засаг даргаар Б.Хуягбаатар, Д.Ундармаа нар яригдаж байна.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай УИХ-ын сонгуульд өрсөлдөж ялалт байгуулсан. Түүний үүрэгт ажлыг Б.Хуягбаатар авсан юм.

Б.Хуягбаатар нь 2013 оноос Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж байна. Түүний жилийн орлого 29 сая, гэр бүлийн орлого 42 сая төгрөг байна. 549 сая төгрөгийн үнэлгээ бүхий орон сууц, зуслангийн байшинтай. 85 сая төгрөгийн үнэлгээ бүхий RX-450 авто машин, 404 сая төгрөгийн үнэлгээ бүхий мал, 23 сая төгрөгийн эдлэн газар, 170 сая төгрөгийн үнэт эдлэл, 253 сая төгрөгийн зээлтэй байна.

Харин Засаг даргын орлогч Д.Ундармаа нь 1999 оноос хойш Сонгинохайрхан дүүрэгт мэрит зарчмаар ажиллаж байгаа. Тэрээр дүүргийн ИТХ-д 6 удаа сонгогдсон бол 2024 оны НИТХ-ын сонгуульд өрсөлдөж ялалт байгуулжээ.

Түүний жилийн орлого 24 сая, гэр бүлийн орлого 6 сая төгрөг байна. 66 сая төгрөгийн үнэлгээ бүхий орон сууц, 6 сая төгрөгийн үнэлгээ бүхий Nissan Teana маркийн авто машин, 142 сая төгрөгийн эдлэн газар, 1 сая төгрөгийн үнэт эдлэл, 14 сая төгрөгийн авлага, 22 сая төгрөгийн зээлтэй байна.