Б.Нарангоо
Ерөнхий редактор
Нийгэм
2024.10.16 15:55
655
Артист Ари Дэлхийн аваргын тэмцээнээс АЛТАН ЦОМ хүртлээ

ДЭЛХИЙН ХОШОЙ АВАРГА Артист Ц.Ариунзаяа Францын Парис хотод зохиогдсон Дэлхийн аваргын тэмцээнээс АЛТАН ЦОМ болон хүрэл медаль хүртэж Монгол улсынхаа далбааг дэлхийн тавцанд  4 дэх удаа мандууллаа. Уг тэмцээнд дэлхийн 50 гаруй улсын 2000 гаруй оролцогчдын дунд зохион байгуулагдсан 78 жилийн түүхтэй гоо сайхны олимп юм. Тэрээр хуримын нүүр будалт, креатив нүүр будалтаар оролцож,  Монгол артистын чадварыг дэлхий дахинд гаргасан түүхэн амжилтыг бүтээлээ.  Бусад улс орны олон жилийн туршид багаар үзүүлдэг амжилтыг таван жилийн хугацаанд ганцаарчлан дөрвөн удаагийн шагнал хүртэж байгаагаараа онцлог юм.