Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Улс төр
2024.10.16 16:00
443
Баянгол дүүргийн засаг даргаар Ө.Сумъяабаатар улиран томилогдохоор яригдаж байна

Баянгол дүүргийн засаг даргаар Ө.Сумъяабаатар улиран томилогдохоор яригдаж байна.

Тэрээр 2024 оны УИХ-ын сонгуульд Баянгол дүүргээс нэр дэвшиж өвдөг шороодсон ч, НИТХ-д дахин хүч үзэж ялалт байгуулсан юм. Түүний хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Баянгол дүүргийн засаг даргаар ажиллаж байсан.

Түүний хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэе.

Ө.Сумъяабаатар 2020 онд Баянгол дүүргийн засаг дарга болох үедээ жилийн 16 сая төгрөгийн орлоготой байсан бол 2023 онд 27 сая төгрөг болжээ.

Мөн 595 сая төгрөгийн үнэлгээ бүхий 2 орон сууц, 2 авто зогсоол, 90 сая төгрөгийн үнэлгээ бүхий RX-400 маркийн авто машин, 300 сая төгрөгийн үнэлгээ бүхий газар, 84 сая төгрөгийн үнэлгээ бүхий үнэт эдлэл, 30 сая төгрөгийн авлага, 78 сая төгрөгийн зээлтэй байна.