Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.10.16 16:25
327
Д.Даваасүрэн: Австрали, Монгол Улс хоорондын хамтын ажиллагаа улам өргөжин тэлж байна

Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалангийн урилгаар Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянс тэргүүтэй төлөөлөгчид манай улсад албан ёсны айлчлал хийж байна. 

Энэ хүрээнд Австрали Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Д.Даваасүрэнгээс тодрууллаа. 

Тэрээр" Монгол Улсад сонгууль болсны дараах ач холбогдолтой айлчлал болж байна. Хоёр тал өргөтгөсөн хэлэлцээ, өргөтгөсөн уулзалт хийлээ. Хоёр орны харилцаа, улс төр, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрчим хүч, ногоон технологийн салбарт идэвхтэй хөгжиж буйд хоёр тал баяртай байгаагаа илэрхийллээ. 

Хоёр улсын харилцаа боловсролын салбарт идэвхтэй хөгжиж байна. 2023, 2024 он гэхэд л нийтдээ Ерөнхийлөгчийн 2100 хөтөлбөрөөр 54 монгол оюутан Австрали Улсад топ 100-д ордог сургуулиудад суралцаж байна. Энэхүү харилцааг цаашид улам өргөжүүлнэ. 

Монгол Улс Англи хэлийг хоёрдогч хэл болгон зарласан, энэ тал дээр хамтран ажиллахаар тохиролцлоо. Монгол Улсын 2200 иргэн тус улсад амьдарч байна.  Энэ тоо 2021 оны сүүл гэхэд 5500 байсан бол сүүлийн 2-3 жилийн дотор 22 мянга 200 болж өссөн. Үүнтэй холбогдуулж сүүлийн 2 жил нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах асуудлыг тэргүүн эгнээнд тавьж ажилласан. Өнөөдөр албан ёсоор зарлалаа. 

Мөн уул уурхайн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тэр дундаа хайгуулын салбарт түлхүү анхаарч ажиллах сонирхолтой байгаагаа хоёр талаас илэрхийллээ. 

Хөдөө аж ахуйн салбарт хоёр орны харилцаа хөгжиж байна. Ялангуяа бэлчээрийн менежментийг сайжруулах, малын тоо толгойг өсгөх, чанарт анхаарах, хөрсний бохирдол зэрэг асуудал дээр Австралийн ОУ-ын ХАА-н судалгааны төв гэж байдаг манай талаас хоёр төслийг жил гаруйн өмнө өгсөн. Үүн дээр Австрали Улсын талаас нэлээн нухацтай хандаж байгаа. 

Тус улсад ажиллах болон амрах визийн нөхцөлийн 2022 оны 4-р сард байгуулсан. Энэ хүрээнд 200 монгол иргэн ажиллаж байна. Манай улсын иргэдийн хувьд визний зөрчилгүй сайн ажиллаж байгаа. Австрали улс өөрөө цагаачлалын бодлоготоо шинэчлэл хийх гэж байгаа. Тус шинэчлэлийн хүрээнд энэ визний асуудлыг авч хэлэлцэнэ" гэв. 

Шууд дамжуулалт үзэх: