Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2024.10.16 17:25
579
СЭМҮТ: Монгол улсын 5 хүн тутмын нэг нь ямар нэгэн сэтгэл зүйн асуудалтай байна

Сэтгэцийн эрүүл мэнд- 2024 чуулган хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Монгол улсын 5 хүн тутмын нэг нь ямар нэгэн сэтгэл зүйн асуудалтай байна гэж СЭМҮТ-ээс мэдээлсэн юм. Уг асуудлаар СЭМҮТ-ийн эмч Ж.Гантулгаас тодрууллаа.

“Цахим хэрэглээ нэмэгдсэнээс үүдэн хүмүүс хоорондын харилцаа багасаж, сөрөг мэдээллийг хүлээн авах нь ихэссэн. Иргэд хаана хандахаа мэдэхгүй байгаагаас сэтгэл зүйн эмгэг улам даамжрах нь элбэг байдаг. Тиймээс танд ямар нэгэн асуудал тулгарвал 18002000 утсанд холбогдоорой. СЭМҮТ-ийн эмч нар 24 цагаар ажилладаг.

Сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалахын тулд амьдралын дадлаа өөрчилж, өөртөө цаг гаргаарай” гэв.

Мөн арван жилийн сурагчдын дунд ялгаварлан гадуурхах тохиолдол их байна. НЭМҮТ-ээс гаргасан судалгаагаар дөрвөн сурагч тутмын нэг нь дотно найзгүй гэжээ.

3311 сурагчийн 8,2% нь “Надад огт найз байхгүй” гэж, дөрвөн хүүхэд тутмын нэг нь “Би байнга ганцаарддаг” гэж хариулжээ. Тиймээс нийгмийн сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудлыг бодлогын хэмжээнд авч үзэж, анхаарах чухал байна.

Шууд дамжуулалтыг үзэх: