Б.Нарангоо
Ерөнхий редактор
Live
2024.10.16 17:50
423
Д.Гантулга: Нийслэл дэх 315 цэцэрлэгийн 50 хувь нь технологийн компанитай гэрээлсэн

 Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулгаас цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгөний бүртгэлийн талаар тодрууллаа. 

-Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэх, эцэг эхчүүдээс өдөрт 1000 төгрөг тооцож авах ажиллагаа ямар шатандаа явж байна вэ?

-Хүүхдүүдийн хоолны мөнгө зөвхөн эцэг эхчүүдээс авж байгаа хэрэг биш. Эцэг эхчүүдийн хяналт тогтолцоо орж ирнэ. Хүүхдүүд хангалттай шим тэжээлээ авна. Хүүхдийн ирцтэй хамааралтай үнэн зөв бүртгэж хяналт тавьдаг болсноор хувьсах зардалд өөрчлөлт орно. Эхний ээлжид нийслэлийн 315 цэцэрлэгийн мөнгө төлж байгаа 85 мянга орчим хүүхдийн хоолны мөнгө яригдаж байна. Үүнд зорилтот бүлгийн буюу хөгжлийн бэрхшээлтэй, хагас өнчин хүүхдийн мөнгийг төр даахаар эцэг эхчүүдээс жилдээ 16 тэрбум төгрөгийг эцэг эх гаргах юм.

Нийслэлийн хэмжээнд 315 цэцэрлэгт  135 мянган хүүхэд явж байна. Үүний 85 мянга нь эцэг эхчүүд хоолны мөнгө гаргах, үлдсэн нь төр даах зорилтот бүлгийн  хүүхдүүд байгаа.  Энэ хоёрын зөрүү гэхэд 50-аад мянган хүүхэд байна.

-Зарим цэцэрлэг өнгөрсөн сараас хүүхдийн ирцийг АПП ашиглан бүртгэж, хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Зарим нь хэрэгжүүлээгүй байна. Хэзээнээс жигдрэх вэ?

-Энэ бол цэцэрлэгийн зөвлөл байгуулан, технологийн компанитай хамтрах асуудал юм. Цэцэрлэгийн захирал гэж нэг хүн шийд гаргаад байх асуудал биш. Яамнаас нэг газар л санал болгоод бүгдийг гэрээ байгуул гэж шахах биш цэцэрлэгүүд өөрсдөө зөвлөл байгуулан, технологио шалгаруулах эрх мэдлийг өгч байгаа. 10 дугаар сарын тавны байдлаар 50 хувь нь байгуулсан явж байсан. Энэ сардаа жигдрээд явна.

-Технологийн компани хэр сонголттой байна?

-Өмнө нь сургууль, цэцэрлэгийн бүртгэл дээр ажиллаж байсан дөрвөн компани байна. Бүртгэл хийгээд хяналт тавьж чадах техникийн шаардлага хангах  бүх компаниуд энэ үйлчилгээ үзүүлэхэд нээлттэй. Мөнгө нэмэгдсэнээр хоолны чанарт хэрхэн нөлөөлж өөрчлөгдөж байгааг эцэг эхчүүд АПП ашиглан хяналт тавих боломжтой.