Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2024.10.16 18:14
1046
Сүхбаатар дүүргийн Засаг даргаар М.Алтангэрэл улиран сонгогдлоо

Сүхбаатар дүүргийн Засаг даргаар М.Алтангэрэл, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар Х.Нямдагва сонгогдлоо.

2024 оны УИХ-ын сонгуульд Сүхбаатар дүүргийн засаг дарга Х.Болормаа өрсөлдөж, ялалт байгуулсан. Тиймээс түүний үүрэгт ажлыг Засаг даргын орлогч М.Алтангэрэл хариуцан авсан.

Харин өнөөдрийн хуралдаанаар М.Алтангэрэлийг улираан сонгож, ИТХ-ын төлөөлөгч Х.Нямдагвыг ИТХ-ын даргаар сонгожээ.

Сүхбаатар дүүргийг 4 жилийн хугацаанд удирдан, чиглүүлэх дарга нарын хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэе.

М.Алтангэрэлийн жилийн орлого 34 сая, гэр бүлийн орлого 8 сая төгрөг байна. Мөн 856 сая төгрөгийн үнэлгээ бүхий 3 нийтийн орон сууц, 8 сая төгрөгийн үнэлгээ бүхий авто машин, 13 сая төгрөгийн үнэлгээтэй газар, 15 сая төгрөгийн хадгаламж, 27 сая төгрөгийн зээлтэй байна.

Харин Х.Нямдагвын жилийн орлого 26 сая, гэр бүлийн орлого 14 сая төгрөг байна. Мөн 230 сая төгрөгийн үнэлгээ бүхий орон сууц, зуслангийн байшинтай. 50 сая төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгсэл, 70 сая төгрөгийн үнэлгээтэй газар, 71 сая төгрөгийн хадгаламжтай байна.