Н.Мөнхцацрал
Сэтгүүлч
Нийгэм
2024.10.16 18:25
4232
Пестицидийн зөвлөмжийн дагуу хүнсний чиглэлийн төрийн болон хувийн хэвшлийн лабораторийн удирдлагуудтай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд байгуулагдсан Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтийн зөвлөлөөс Пестицидийн асуудлаар зөвлөмж гаргасан. Тэгвэл дээрх зөвлөмжийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр хүнсний чиглэлийн төрийн болон хувийн хэвшлийн лабораторийн удирдлагуудтай уулзлаа. 

Өнөөдрийн хуралдаанаар лабораториудын хүчин чадал, импортын пестицидийн хяналт, бүтээгдэхүүнд үлдэж байгаа үлдэгдлийн хэмжээг хэрхэн тодорхойлж байна зэрэг асуудлаар хэлэлцлээ.

Цаашдаа пестицидийн хэмжээг тодорхойлж, төрөл, тоог нь нэмэгдүүлэхэд:

  • Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах
  • Пестицидийн үлдэгдлийн санг тогтмол шинэчлэх
  • Итгэмжлэгдсэн байгууллагуудын ачааллыг бууруулах
  • Боловсон хүчин, хүний нөөцийн асуудлыг шийдэх зэрэг ажлуудыг түргэвчлэн хийх шаардлагатайг онцоллоо.

2024 оны аравдугаар сарын 22-ны өдөр болох “Хүнсний аюулгүй байдал ба Пестицид-2024” зөвлөлдөх хэлэлцүүлгээр Монгол Улсын пестицидийн хэрэглээ, өнөөгийн байдал ба цаашдын чиг хандлага сэдвээр салбар, салбарын эрдэмтэд зөвлөлдөж, гарц шийдлээ хэлэлцэнэ.