Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.10.17 09:40
256
СХД-т гэр шатаж 35 настай эрэгтэй нас баржээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.17-ны  өдрийн 00:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 5 ханатай гэр, эд хогшил, иргэн М-ийн 5 ханатай гэрийн зүүн талын хэсэг, эзэн нь тодорхойгүй “Хьюндай коунти” загварын автобусны нүүрний хэсэг тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан.

Уг гал түймэрт иргэн М /35 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.