Нийслэлийн онцгой байдлын газраас гал түймрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. НОБГ-ын Урьдчилан сэргийлэх албаны хэлтсийн дарга Д.Хадбаатар: Он гарсаар эхний арван сарын 16-ны байдлаар объектын 1444 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгджээ. Гал түймэрт 35 иргэн амь насаа алдаж 9,3 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Онцгой байдлын алба хаагчид гал түймрийн аюулаас 295 тэрбум төгрөгийн эд хөрөнгө авран хамгаалжээ.
Гал түймрийн дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 12,6 хувиар, галд өртөн нас барсан хүний тоо 21 буюу 60 хувиар өсчээ. Гал гарч байгаа зонхилох шалтгаан иргэдийн санамсаргүй байдлаас болж байна. Ил гал алдсан, зуухны аюулгүй ажиллагаа, цахилгаан барааны буруу хэрэглээтэй холбоотой объектын гал түймэр гарч байна. Нийслэлийн хэмжээнд гарч байгаа галын зонхилох хувь буюу 583 нь /40,3 хувийг/ гэр хорооллын галын аюулгүй байдалтай улбаатай байна. Хүйтний улирал эхэлж байна. Иймээс НОБГ-аас гэр хорооллын айл өрхийн аюулгүй байдлын хүрээнд "Галлагадаа анхааръя" аян эхлүүлж байна.