Б.Нарангоо
Ерөнхий редактор
Live
2024.10.17 13:02
273
Б.Чойжилсүрэн: Өвлийн оргил ачааллаар хэрэглээ хэр нэмэгдэхийг урьдчилан тооцоход төвөгтэй байна

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс эрчим хүч, дулааны үнэ нэмэгдэхтэй холбоотой тодруулгыг авлаа. "Эрчим хүчний тухай хуулиар тарифийн өөрчлөлтийг Эрчим хүчний зохицуулах хороо хариуцна. Өртгөөс доогуур борлуулж, алдагдалтай байгааг бүгд мэдэж байгаа. Оргил ачаалал 17-22.00 цагийн хооронд эрчим хүчний хэрэглээ огцом 30 орчим хувиар нэмэгддэг. Өмнө нь эрчим хүч бага байх үед хойд хөршөөс импортолдог байсан бол одоо техникийн хувьд шугам техникийн бололцоондоо тулсан. Энэ өвөл цахилгаан хязгаарлахгүй байх төлөвлөгөөтэй байгаа. Бид Бөөрөлжүүтийн цахилгаан станцийг туршилтад хүлээн авсан. Ирэх 12-р сар хүртэл тохируулга хийнэ. Батерей станц ашиглалтад оруулна. Урд хөршөөс шаардлагатай тохиолдолд 80 хүртэл Мегаватт импортлох бэлтгэл ажил хийж байна. Дорнодын цахилгаан станцыг 50 Мегаваттаар өргөтгөсөн учраас төвийн бүсээс зүүн бүс рүү явуулж байсан эрчим хүч үлдэнэ гээд тооцвол 300 орчим мегаватт эрчим хүчний эх үүсвэр шинээр бий болж байна. 

2023 онд өвлийн оргил ачаалал 12 хувьтай нэмэгдсэн. 2024 оны өнөөдрийн байдлаар өнгөрсөн онтой харьцуулахад 12 орчим хувьтай өсөх болов уу гэх тооцоолол байна. Өвлийн оргил ачааллын хэрэглээ хэрхэн нэмэгдэхийг урьдчилан тооцоолж үзэхэд судалгаанд оролцсон хүмүүсийн 70 орчим хувь нь дөхөж байгаад шийднэ гэснээр бодит судалгаа гаргахад хүндрэлтэй байдалтай байсан.

Хэрэв 12 хувиас дээшээ өсөхгүй бол эрчим хүч хязгаарлахгүйгээр өвлийг давна. Бид эрчим хүчний алдагдалтай байгаагаас төрийн өмчийн 27 ААН-үүд дээр 2023 оны байдлаар 379 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн өр төлбөр, энэ жил 270 тэрбум төгрөгийн алдагдал үйлдвэрлэхээр байна. Дээрээс нь гадаад зээл тусламжийн 1,8 их наяд төгрөгийн өглөг байна. Эрчим хүчний сайдын төслийн багц дээр найман төсөл явж байна. Энэ хүрээнд 750 сая ам.доллар гэдэг нь хоёр их наяд төгрөгөөр хэмжигдэж байгаагаас хоёр жилийн дараагаар 4 их наяд төгрөгийн өр төлбөртэй болно. ААН, айл өрх ялгамжтай тогтооно. Ахуйн хэрэглээ дунджаар улсын хэмжээнд 140 төгрөг байгааг 285 төгрөгөөр борлуулж байна" гэлээ.