Б.Нарангоо
Ерөнхий редактор
Live
2024.10.17 13:15
361
Б.Лхагвасүрэн: Зээлийн мэдээллийн сангийн хар жагсаалт байхгүй болж, онооны систем хэрэгжинэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх оны мөнгөний бодлогын талаар хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Монголбанкны хэрэгжүүлж байгаа ажилд зарим хууль хэрэгтэй байна уу гэж харж байна. Зээлээ төлдөггүй, санхүүгийн сахилга батаа сахидаггүй газруудад оноо бий болгоод хувийн хариуцлагын онооны системд шилжихэд бид хэрхэн оролцох вэ. Эсвэл Монголбанк өөрийн эрхийн хүрээнд журам гаргаад хэрэгжүүлж болдоггүй юм уу. Бид гэрээсээ гараад лифтэнд суухад зарим айл СӨХ-ийн төлбөрөө төлдөггүй. Зарим нь байнга төлж байдаг.  Энэ хүртэл санхүүгийн хариуцлага.  Бусад улсад санхүүгийн хариуцлагын оноо гэж байдаг. Энэ өөрөө хүүг асар их бууруулдаг. Одоо манай банкуудын хүний нөөцийн 50 хувь нь шахуу хуульчид байна. Тэд  эрсдэлтэй зээлдэгч нартай ажилладаг. Хуульчдын цалин зардал дахиж хүүний зардал болж очдог.  Үүн дээр яаж ажиллаж байна вэ.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: 2012 онд Зээлийн мэдээллийн сангийн тухай хууль гараад хэрэгжиж байгаа. Хоёр компани зээлийн оноо , зээлийн зэрэглэл тогтоох эрх аваад, дөнгөж сарын өмнө хэрэгжээд явж байгаа. АНУ-д иргэд регистрийн дугаар, төрсөн он сар, файко буюу санхүүгийн хариуцлагын оноогоо цээжлээд явж байхад  бүх бүтээгдэхүүн үйлчилгээ авч болдог. Энэ нь дэлхийн туршлага болсон. Бид 600 хүртэл оноо өгч эхлэх юм. Өмнө нь манай зээлийн мэдээллийн санд банкны зээлээс гадна банк бус , үүрэн телефон , цахилгаан дулаан усны мөнгө гэхчилэн  бүх мэдээлэл цуглаад  хугацаа хэтэрсэн төлөгдөөгүй бол хар жагсаалтад орсон ороогүй гэх байдлаар ордог байсан. Онооны системд шилжсэнээр жагсаалт гэх юм байхгүй болж, хувь хүн бүр оноо цуглуулна. Онооны систем хэрэгжээд эхлэхээр хамгийн өндөр оноотой нь хөнгөлөлттэй , бага хүүтэй  зээл авна.  Бага оноотой санхүүгийн сахилга батгүйг нь бүр улсын хилээс гаргахгүй байх хүртэл арга хэмжээ авдаг олон улсын туршлага байна. Хуучин хууль арваад жил болсон гэдэг утгаар хуулийг илүү сайжруулах  шинэчлэх шаардлагатай. Ирэх онд зээлийн мэдээллийн сангийн шинэчилсэн найруулгын тухай хуулийг өргөн барина.