Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
УИХ-ын гишүүн
2024.10.17 14:19
462
О.Саранчулуун: Хөдөөний оюутнууд нойл бохир ашигладаг гэж хэлсэндээ уучлалт гуйж байна

МАН-аас жагсаалтаар УИХ-д орж ирсэн гишүүн О.Саранчулуун хөдөө, орон нутгийн оюутнууд ариун цэврийн өрөө бохир ашигладаг хэмээн хэлсэн үгэндээ уучлалт гуйлаа.

Тэрбээр, "Миний хэлэх гэсэн санаа бол хүүхдийн эрүүл аюулгүй орчинд суралцах боломжийн талаар байсан. Орон нутагт сургууль, дотуур байр ер нь л хангалтгүй байдаг. Ерөнхийдөө л есөн сарын эхээр сургуулиудаар яваад үзэхээр бохир байдаг. Гэхдээ би үгийн алдаа гаргаад хөдөөний оюутнууд ариун цэврийн өрөө бохир ашигладаг гэж хэлж, хөдөөний оюутнуудыгаа их онцгүй хэлсэн байна. Хөдөөний оюутнуудад ялгаварласан мэдрэмж өгсөндөө уучлалт гуйж байна. 

Үүнээс гадна бид нар хүүхдийн орчин ярьж байна. Миний хэлсэн үг их муухай сонсогдсон байна лээ. Ер нь бол Монгол Улсад гэдэсний халдварт өвчин буурахгүй байгаа. Хүүхдүүддээ гараа угааж сургахыг одоо заах хэрэгтэй гэж ярьдаг хэр нь гарын саван ч байдаггүй. УИХ-ын гишүүн ийм жижиг зүйл ярилаа гэж хэлж болохгүй" гэлээ.