Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2024.10.18 15:20
721
Хугацаат цэргийн албан хаагчдыг англи хэл, компьютерийн мэдлэг дээшлүүлэх хөтөлбөрт хамруулна

Нийслэлийн Засаг даргын захирамжаар хоёрдугаар ээлжийн цэрэг татлага өнөөдөр эхэлсэн. Өглөөний 08:00 цагаас цэргийн бүртгэл эхэлж, залуус идэвхтэй хамрагдаж байна. Манай сурвалжлах баг Сүхбаатар дүүргийн цэргийн штаб-д ажиллаа.

Эцэг эхчүүд хүүхдээ үзлэгт орох хооронд цэрэгт очоод ямар хувцас өмсдөг, хоолноосоо ямар шим тэжээл авдаг зэрэг хүүхдээ хаашаа, ямар орчинд очиж байгааг мэдэх мэдээллийг нэг дор засжээ.  Мөн Монгол цэргийн музейн үзмэрээс авч ирсэн байна.

“Батлан хамгаалахын сэргэлт” бодлогын хүрээнд хугацаат цэргийн алба хаагчдад англи хэл, комьпютерийн мэдлэг олгоно. Мөн жолооны курст хамруулж жолооны үнэмлэхтэй болгох зорилт тавьсан.  Уг зардлыг зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбар хариуцана. Цэргийн алба хаагчид зөвхөн цэргийн сургалтад хамрагдах биш өөрийгөө давхар хөгжүүлэх боломжтой болжээ.

Нийслэлийн 9 дүүрэгт 1000 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна.

Шууд дамжуулалтыг үзэх: